“Apple” брэндийн цоо шинэ загвар болох “iphone 6s” Европ даяар 9 дүгээр сарын 25-наас худалдаанд гарсан билээ. Манай хойд хөршид 75 мянган рублээр зарагдаж байгаа нь монгол мөнгөөр 2 сая 250 мянга болох ажээ. Энэ их мөнгөөр та утас авах уу? аялах уу?…

1. Болгар, 1 сая 500 мянган төгрөг
Цана чарга гээд бүх л зүйл нь бүрдсэн үзэслэгэнт Болгар улсад 11 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд цанын баазаар зочилж болно.

2. Тайланд, 2 сая 250 мянган төгрөг
Тайландын Паттайяа хотын далайн эрэг дээр амарч зугаалж болох ажээ. Энд цагийг зугаатай өнгөрөөх бүхий л зүйлс бий.

3. Энэтхэг, 1 сая 950 мянга

Энэтхэгийн байгалийн тогтоц, үзэсгэлэнт үзэмжээрээ дэлхийг гайхшруулдаг 40-өөд далайн эргээр зугаалж болох юм байна.

4. Марокко, 2 сая 190 мянга
Маш олон зуун жилийн түүхтэй Марокко улсын Фэс хот нь таныг яг л эртний домогт кинон дотор орчихсон мэт мэдрэмжийг өгөх болов уу.

5. Итали, 2 сая 500 мянга
Италийн зүрхэн хот гэгдэх Ром нь дэлхийн хамгийн ихээр жуулчдыг татдаг газруудын нэг яахын аргагүй мөн. Тиймээс ч хайр дурлалын уг хотыг хосууд заавал очиж үзэх газраа болгодог билээ.

6. Кипр, 2 сая 250 мянга
Та эндээс далайн эргийн гоо үзэсгэлэнг жинхэнэ утгаар нь харж чадна. Учир нь уг газрыг хоёр дахь “Ибиза арал” гэгддэг билээ

7. Вьетнам, 2 сая 800 мянга
Вьетнамын Нячанг хэмээх хот нь яг л фотошопдчихсон мэт үзэсгэлэнт далайн эрэг, дал моднуудтай ажээ. Ийм байгалийн тогтоцыг гэрэл зураг биш бодитоор харах боломжтой юм байна.

8. Мальт улс, 1 сая 800 мянга
Европ тивд орших Мальт улсын иргэдийн ихэнх нь англиар ярьдаг учраас жуулчид их очих дуртай ажээ. Мөн хүмүүсийнх нь сайхан ааш, байгалийн үзэсгэлэн нь танд таалагдах болно.

9. Турк, 1 сая 410 мянга
Турк улсын далайн эрэг нь маш олон жуулчдыг татдаг бөгөөд киноны тасалбар зэрэг үзвэр үйлчилгээ нь өртөг багатай учраас хүмүүс их очих дуртай байдаг ажээ.

10. Андорра улс, 1 сая 410 мянга
Жил бүр зул сарын баяр дөхөхөөр энэ улсад маш олон жуулчид ирдэг байна. Учир нь танд яг л үлгэрийн оронд ирсэн мэт санагдах болно. Өвлийн цанын бааз болон бусад зүйлс бүгд бий.

Эх сурвалж: www.caak.mn