• Зүрхнээс гарсан үг л зүрхэнд хүрдэг, харин хэлнээс халтирсан үг чихнээс цааш явдаггүй.


  • Ухаантай эмэгтэй эр хүнд үг хэлэх бүрдээ бурам нэмдэг, харин эр хүний хэлснээс давсыг нь хасаж ойлгодог.

  • Хүч мөхөсдөхийн зовлон ирэх тул чадал тэнхээтэйг өрөвдөм, хоосрох аюул буй тул баян хүнийг өрөвдөм, тэнэгүүдийн дунд гацах тул эрдэмтэй хүнийг өрөвдөм.

dragon_ridge_turret_on_a_traditional_chinese_roof_1920x1200


  • Зурхай судалвал нүгэлд өртөхийн, алхими судалвал хоосорч ядуурахын, хууль судалвал худалч болохын цондон.

  • Залгиж орхисон үгэндээ чи өөрөө эзэн нь, харин амнаасаа алдаж орхивол боол нь болох вий!

  • Үхэл бол чам руу харвасан сум, амьдрал бол сумны нисэх хугацаа.

taj-mahal-960x720


  • Улайж чаддаг хүн хар зүрхтэй байх учиргүй.

  • Аливааг үргэлж гэгээлэг талаас нь харж бай, хэрэв гэгээлэг тал үгүй бол бараан талыг нь гялалзтал зүлгэ!

  • Золгүй нэгэнд аз жаргал авчрах шиг сайхан зүйл үгүй.

1


  • Аз жаргал чиний сүүдэртэй адил: хөөгөөд байхад баригдахгүй, харин зугтаавал араас чинь хөөнө.

  • Хичнээн бага зүйл мэддэгээ мэддэг болохын тулд хичнээн их зүйл мэддэг болох хэрэгтэйг тун цөөхөн хүн л ойлгодог юм.