Окинава аялал

  • Чиглэл:
  • Аялах хугацаа: 5 өдөр
  • Явах өдөр: 06/16/2017
  • Ирэх өдөр: 06/20/2017
  • Үнэ: 2,690,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:
– Улаанбаатар-Токио чиглэлийн 2 талын онгоцны энгийн зэрэглэлийн тийзийн үнэ
– Зочид буудлын төлбөр
– Хөтөлбөрт заасан тооны хоол
– Үзвэр үйлчилгээний хураамж
– Гадаадад зорчигчдын эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал
– Аяллын хөтөч
– Аяллын автобус

Утас: 80076269, 94252533, 99032288, 90072288, 89856269, 70006269

6 сарын 16

Улаанбаатар – Окинава (шууд нислэг)

6 сарын 15-ны шөнө 11:50 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан 6 сарын 16-ны 02:10 цагийн шууд нислэгээр Япон улсын Окинава арал руу ниснэ. Өглөөний 08:00 цагт “Наха” олон улсын нисэх онгоцны буудалд буун Окинава арлын аялал эхэлнэ. “Шүри” ордон буюу эртний Рюкү хаант засаглалын үеийн хааны ордон үзнэ. Мөн Окинава хотын дэлхийн олон улсын парк, Алдарт Эйса бүжгийн шоу тоглолт,  Гиокүсэгдо агуйг тус тус үзсэний дараа өдрийн хоолоо идээд далайн эргийн зочид буудалдаа байрлан амарна. Оройн хоол зочид буудалдаа иднэ.

6 сарын 17

Окинава

Өглөөний цайгаа уугаад алдарт “Манза” далайн хадан цохио үзэх ба та эндээс Окинава арлын үзэсгэлэнт тэнгисийг хамгийн сайхнаар харах боломжтой юм. Үүний дараа “Наго” Ханборгоцойн паркаар зугаалах ба энэхүү паркын бүх зүйл ханборгоцойг дүрсэлж билэгдсэн байдаг бөгөөд энэ нь үнэхээр сонирхолтой юм. Өдрийн хоолоо идээд “Чурауми” акуарим руу явах бөгөөд гайхалтай далайн амьтдыг дэргэдээс нь харж, дурсгалын зураг татуулахын зэрэгцээ өхөөрдөм хөөрхөн далайн гахайн шоу тоглолт үзнэ. Оройн хоолоо зочид буудалдаа иднэ.

6 сарын 18

Окинава

Өглөөний цайгаа уугаад “Томари” хэмээх загасны дэлгүүр лүү явна. Далайн төрөл бүрийн загасыг эндээс худалдан авах, сонирхох боломжтой.  Өдрийн хоолны дараа Окинавагийн үндэсний архи болох “Авамори”-ийн үйлдвэр үзээд “Ашибина” оутлет их дэлгүүрт шоппинг хийнэ. Дараагаар нь  барууны хэв маягтай “Кокусай” гудамжыг үзэж сонирхоно. Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.

6 сарын 19

 Окинава

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та хөтчөөс зөвөлгөө аван нэмэлтээр далайд завиар аялах, далайн гүнд шумбах, шүхрээр татуулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг сонирхож боложмтой

6 сарын 20

Окинава-Улаанбаатар

Энэ өдөр өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад “Наха” олон улсын нисэх буудалруу хөдлөнө. Өглөөний 10:00 цагт “Наха” ОУНБ-с хөөрөн 15:50 цагт “Чингис-Хаан” олон улсын онгоцны буудалд бууснаар энэ удаагийн аялал өндөрлөнө.