Шанхай Диснейланд аялал

  • Чиглэл:
  • Аялах хугацаа: 5 өдөр
  • Явах өдөр: 07/06/2017
  • Ирэх өдөр: 07/10/2017
  • Үнэ: 1,990,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:
– Улаанбаатар-Бээжин-Шанхай чиглэлийн 2 талын онгоцны тийз (такс багтсан)
– Зочид буудлын зардал (өрөөнд гурваар байрлана)
– Хөтөлбөрт заасан тооны хоол
– Аяллын хөтөчийн зардал
– Үзвэрийн тасалбарууд
– Онгоцны буудлаас тосох, үдэх унааны зардал
– Аяллын иж бүрэн даатгал
– Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Утас: 94252533, 70006269, 99032288, 94117403

Өдөр 1

Улаанбаатар – Шанхай                                                            -/-/оройн хоолтой

13:30 цагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ. Аяллын ахлагчид хүүхдээ хүлээлгэж өгнө. 15:30 цагт CA902 нислэгээр УБ-Бээжин хотын чиглэлд ниснэ. 17:35 цагт Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудалд бууна. 19:30 цагт CA1589 нислэгээр Бээжин-Шанхай чиглэлд ниснэ. 21:40 цагт Шанхай хотын Хунгчиао олон улсын нисэх онгоцны буудалд буухад аяллын хөтөч, жолооч тосон аваад зочид буудалд хүргэн байрлуулна. Буудалдаа байрлан амарна.

Өдөр 2

Шанхай                                                                            өглөө/өдөр/оройн хоолтой

Өглөөний цайны дараа 09:00 цагт бидний аяллын хүсэн хүлээж байсан хүүхэд багачуудын мөрөөдлийн ертөнц болох Диснэйлэндын аялалдаа гарна. Энд бүтэн өдрийн турш хүссэн тоглоом дээрээ тоглоно. Диснейлэндэд араатны хаан арслан Симбагийн бага насны дурсамжийг харуулсан эргэдэг, өргөгддөг тайзтай тоглолт, залуурт завь бүхий усан аяллын шүршигч заан, матар, хаж могой, эртний хүй нэгдлийн хүмүүс арслан заантай тулалдаж буй үлгэрчилэн хийсэн сонирхолтой ертөнц, усан дотороос гал асах зэрэг олон үзмэрүүдийг үзнэ.

      Мөн галт тэргээр аялж, нисдэг Дамбог өөрөө жолоодож, од түгсэн шөнө таван тивээр аялж, үлгэрийн баатруудад шагнал гардуулах ёслолын шоунд оролцоно. 4D кино үзэж, хүний  биен дээр эрдэнэсийн талстууд унах мэт болж, далайн шуурганд үсчсэн ус нүүрийг шавшиж, амтат жимсний үнэр сэнгэнэх мэдрэмж төрүүлэх гэх зэрэг гайхалтай ертөнцөөр аялана.

Өдөр 3

Шанхай                                                                                           өглөө/өдөр/оройн хоолтой

Өглөөний цайгаа уугаад Шанхайн шинжлэх ухаан, технологийн музейгаар зочилж дэлхийн техник технологийн хөгжлийг сонирхоно. Өдрийн хоолоо идээд үргэлжлүүлэн “Ocean Aquarium Park” буюу “Далайн амьтны хүрээлэн”-гээр аялна. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.

Өдөр 4

Шанхай                                                                                           өглөө/өдөр/оройн хоолтой

Өглөөний цайны дараа Шанхайн Байгалийн Түүхийн Музей орж танилцана. Өдрийн хоолоо зооглоод үдээс хойш нь Шанхайн Мадам Туссаудс /Madame Tussauds/ лааны тосон музейгаар аялж дэлхийн алдартай одуудын хувилбартай уулзаж, дурсгалын зураг татуулна. Дараа нь шоппинг цаг ба өөртөө болон гэр бүл, найз нөхөддөө бэлэг дурсгал худалдан авах боломжтой. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.

1 сарын 13

Шанхай – Улаанбаатар                                                                                өглөөний цай/-/-

Өглөөний цайны дараа хөтөчийн хамт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Хунгчиао нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ. 07:50 цагийн CA 1858  нислэгээр Бээжин хотыг зорино. 10:15 цагт Капитал олон улсын нисэх буудалд газардана. 11:55 цагийн CA 901 нислэгээр Улаанбаатар хотыг зорино. 14:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Шанхай хотоор хийсэн дурсамж дүүрэн аяллаа өндөрлөнө.