Бээжин хүүхдийн аялал

  • Чиглэл:
  • Аялах хугацаа: 7 өдөр
  • Явах өдөр: 07/10/2017
  • Ирэх өдөр: 07/16/2017
  • Үнэ: 870,000₮

Аяллын үнэнд багтсан зүйлс
• УБ-Замын-Үүд-Бээжин чиглэлийн 2талын галт тэрэг, автобусны зардал
• Зочид буудал (өрөөнд 2-оор байрлана)
• Хотын аяллын тухлаг автобус
• Хөтөлбөрт дурдагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
• Хөтөлбөрт дурдсан тооны Ази хоол
• Монгол орчуулагч, багш, Хятад хөтөч
• Аялагчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал

Утас: 94252533, 99032288, 94117403, 70006269

Өдөр 1

Улаанбаатар-Замын-Үүд                                                                                                                        -/-/-

Өдрийн16:30 цагт Улаанбаатар төмөр замын өртөөн дээр аялагчид цугларч 17:20цагт Замын-Үүд чиглэлд галт тэрэг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хоноглоно.

Өдөр 2

Замын-Үүд –Бээжин                                                                                              -/өдрийнхоол/-

Өглөө07:30 цагтЗамын-Үүдэд ирж, хил гаалийн шалгалт нэвтэрсний дараа өмнөд хөршийн хилийн боомт, Динозаврын өлгий нутаг хэмээгдэх Эрээн хотод хүрэлцэн ирнэ. Үдээс өмнө чөлөөт хөтөлбөртэй. 14 цагт Эрээнээс жуулчны тохилог унтлагын автобусаар Бээжин хотыг зорин хурдны замаар 10-12 цаг аялана. Энэ үед window аялал буюу цонхоор байгалийн үзэсгэлэнт газрыг тольдонгоо хөтөчийн сонирхолтой яриаг сонсоно. Орой нь Бээжин хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 3

Бээжин                                                                                                        өглөө/өдөр/оройн хоол

Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн хамгийн томд тооцогдох, Бээжин хотын төв талбай “Тянанмэн”-аар аялж түүхтэй танилцаж дурсгалын зургаа татуулж, үзэж сонирхоод дараа нь БНХАУ-ын дуурийн театрыг дэргэдээс нь харна. Дараа нь үзэсгэлэнт сайхан Ванфужингийн гудамжаар аялангаа дэлхийн нэртэй брэндийн дэлгүүрүүдээр орж ШОППИНГ хийнэ. Дараа БНХАУ-н нийслэл Бээжин хотын Байгалийн Түүхийн музейгаар зочилж танилцана. Өдрийн хоолны дараахулсны баавгай панда, араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-аад төрлийн 7000 гаруй амьтад цугласан Бээжингийн алдарт амьтны хүрээлэнгээр аялна. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 4

Бээжин                                                                                                      өглөө/өдөр/оройн хоол

Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Бээжин хотын Хайдан дүүрэгт орших Хятадын топ их, дээд сургуулиудын №1-т бичигддэг, хятадын хамгийн шилдэг их сургууль болох Бээжингийн Их Сургуулиар орж танилцана. Тус сургууль нь шинжлэх ухааны бүхий л чиглэлүүдээр улс орон, нийгэм, орчин цагийн шаардлагын дагуу өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргадгаараа онцлогтой. Шинжлэх ухааны ямар ч чиглэлээр сурахыг хүсэж буй бүх шилдэг сурагчдад энэ сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Энэ сургуульд манай Монгол оюутнууд ч цөөнгүй бий. Өдрийн хоолны дараа Бээжингийн шинжлэх ухаан, технологийн музейгаар зочилно. Энд дэлхийн техник технологийн хөгжлийг сонирхоно. Дараа нь Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water cube” цогцолборыг гаднаас нь харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдрэх болно. Оройн хоолонд алдарт Бээжин нугас зооглоод буудал руугаа хүргүүлэн амарна.

Өдөр 5

Бээжин – Замын-Үүд                                                                           өглөө/өдөр/оройн хоол

Өглөөний цайгаа уусны дараа Дэлхийн 7 Гайхамшгийн нэг, 1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 7000 гаруй км үргэлжлэх, дүүлэн нисч буй аварга луу мэт харагдах алдарт Цагаан хэрэм үзэх аялалдаа гарна. Зорьсон газраа ирж дурсгалын зургаа татуулна. Дэлхийн гайхамшгийг нүдээр үзэж бие сэтгэлийн сайхныг мэдрэнэ. Өдрийн хоолны дараа дэлхийн хуурай газрын хамгийн том (3,5 сая.литр давстай устай, аквариумын хамгийн орчин үеийн технологи нэвтрүүлсэн) аквариум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялж, далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно.Дараа нь Мүшүюан худалдааны захаар орж Бээжингийн хамгийн хямд бөгөөд чанартай барааны дэлгүүрүүдээр худалдаа хийнэ. Оройн 18цагийн автобусаар Замын-Үүд рүү буцна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Өдөр 6

Замын-Үүд – Улаанбаатар                                                            өглөөний цай/-/-

Энэ өглөө 7цагт Замын-Үүдэд хүрэлцэн ирж өглөөний цайндаа орж замын алжаалаа тайлна. Оройн 18:10цагт УБ чиглэлийн галт тэргэнд сууна. Тухлаг унтлагын галт тэргэндээ аялагчид амрангаа цонхоор Монголын үзэсгэлэнт байгалийг харж, хөтөчийн сонирхолтой яриа, түүхийг сонсож window аялал хийнэ.

Өдөр 7

Улаанбаатар                                                                                       -/-/-

Өглөөний 08:45 цагт Улаанбаатар төмөр замын өртөөн дээр хүрэлцэн ирснээр энэ удаагийн аяллаа баяртайгаар өндөрлөнө.