Итгэлт хамба-Байгаль нуур аялал

  • Чиглэл:
  • Аялах хугацаа: 4 өдөр
  • Явах өдөр: 12/02/2016
  • Ирэх өдөр: 12/06/2016
  • Үнэ: 210,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:
Аяллын зардалд багтсан:
– Жуулчны автобусны төлбөр
– Зочид буудалд байрлах зардал
– Хөтөлбөрт заасан тооны хоол
– Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
– Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
– Орос хэлтэй мэргэжлийн хөтөч
– Итгэлт хамбад мөргөх тасалбар

Утас: 89856269, 99102533, 70006269, 90072288, 94252533

Өдөр 1

Улаанбаатар –  Улан-Үүд         хоол  -/-/-                               

орой 18:00 цагт цуглан Улаан-Үүдийн чиглэлд хөдөлнө. Замын хүнсээ базаан авч явна.

Өдөр 2

Улаанбаатар –  Улан-Үүд          хоол  -/өдөр/орой                                

Өглөө эрт Алтанбулагийн хилээр нэвтрэн Иволгин дацан руу хөдөлнө. Итгэлт хамбыг залж буй хийдэд аяллын групп тусгайлан орж мөргөөд дацантай танилцана. Иволгин дацантай танилцсаны дараа Байгал нуурын бааз руу хөдлөн өдрийн хоолон дээр очино. ОХУ-н долоон гайхамшгийн нэг болсон Байгаль нуурын эргээр зугаалан ойр орчмын үзэсгэлэнт газруудад зургаа татуулан хүсвэл та завиар аялан, загас барьж цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мөн аялагчдын дунд сонирхолтой арга хэмжээ, тэмцээн зохион байгуулагдана Оройн хоол идээд бааздаа байрлан амрана.

Өдөр 3

Улан-Үүд – Байгаль нуур          хоол  өглөө/өдөр/орой                                

Энэ өдөр өглөөний хоолны дараа Улаан-үдэ хот руу явна. Зочид буудалдаа байрлан өдрийн хоолоо идээд шоппинг хийнэ. Арбатын гудамжинд байрлах бренд дэлгүүрүүд, Центральный рынок зах болон Посуда центр, Светофор дэлгүүрүүдээр орж шоппинг хийх боломжтой. Эндээс оросын жимс, самар, хүнсний болон гэр ахуйн хэрэгсэл, гэх мэтийг  хямд үнээр худалдан авах боломжтой.  Оройн Улаан-Үүд хоттой товч танилцана./Төв талбай буюу хуучнаар Нагорный талбай, Арбатын гудамж, Лениний хөшөө гэх мэт/ Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 4

Байгаль нуур – Улаан-Үүд        хоол  өглөө/-/-                               

Өглөөний цайны дараагаар улаанбаатар хотын зүг хөдлөх ба замаара абсолют дэлгүүрээр орно. Шөнө Улаанбаатар хотод ирсэнээр аялал өндөрлөнө.